Бидний тухай
about us

Дэлхийн Зөн Монгол ОУБ нь 2018 оноос эхлэн “Монголчууд Монголчууддаа” уриа дор эмзэг бүлгийн, эрсдэлд байгаа хүүхдүүдийг хамгаалах, хөгжилд нь хувь нэмрээ оруулж тэдний амьдралыг өөрчлөх зорилготой урт хугацааны “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Эрдэнэт, Сонгинохайрхан дүүргийн зорилтот өрхийн 4-12 насны 2500 гаруй хүүхдийг хөтөлбөртөө бүртгэн сайхан сэтгэлт ивээн тэтгэгч нарынхаа дэмжлэгээр хүүхдийн хөгжил оролцоо, хамгааллын болон өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хүүхдүүддээ хүрч ажиллаж байна.  


Өнөөдрийн байдлаар нийт 1700 гаруй Монгол хандивлагч нар хөтөлбөрт бүртгэлтэй 2500 гаруй хүүхдийг ивээн тэтгэж, тэдний амьдралд өөрчлөлт авчрахын төлөө нэгдсэн бөгөөд эрхэм таныг ч бас хүүхдийн сайхан байдлын төлөө бидэнтэй нэгдэхийг урьж байна.


Бид хөтөлбөрт бүртгэлтэй хүүхдүүддээ суралцах тэгш боломжийг нэмэгдүүлэх "Сургуульд бэлэн" аян, өвлийн хүйтэн улиралд дулаан хувцас бэлэглэх "Дулаан өвөлжье" аяныг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж, өгөөмөр хандивлагчдынхаа хамтаар олон хүүхдүүдэд туслаад байна.


ТА ЯГ ОДОО БИДЭНТЭЙ ХАМТ ХҮҮХДҮҮДИЙН БҮРЭН ДҮҮРЭН АМЬДРАЛЫГ БҮТЭЭХ ҮЙЛСЭД НЭГДЭЭРЭЙ

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл